Анхны хайрын гэгээн захидал

Нихх мундаг нэр өгчөөл худлаа худлаа хадуурсан балайрсан юм биччихдэг энэ гарын хурууг аваад өөр сайхан Юки гээд нэг хүүхнийх шиг хуруу залгачих юм сан. За бас болкуумаа, хуруугаа кээмрээр харуулсан нь мойногым байсан гэснээс мойног хуруутай хүн сайхан юм бичдийм болуу? За тэр ч яахуу хэлээ цан долоох гэжугаад төмрөнд наацан гарууд үүнтэнэг харагддым байлээ ш д. Би ч багадаа сумын сургуулын бариулд олоон нааж явжүлээ. Хөөрхий өнгөн хөрсийг нь хуу хуу татаал гэснээс сорви нь байдаг болуу, за тэрчяахуу цайны цаг хүртэл жоол блогдоотий гэж бодсымсан. Түрүүн Гүдбаатар гэж охин (Гүд хийтэл залгихдаа л баатар хүн юмсанж дээ) орж ирээд хайрыг сачирдаж болкуу л гэжийлээ.

Нээрээ хайр гэж юумбэ дээ гээл бодлоо. Минийхээр болуул ....

Бага залуудаа нэг халтар нохойн гөлөг тэжээгээд хаа ч явсан хамт яваад жигтэйхэн дасажүлээ. Том ч болсон, намайг өмөөрнө мөмөөөрнө гэж гачин гэснээс хажуу гудамны нахиу Дэмчиг (Дэмчээг ангийхан чинь Аруу төгсөөд хорин жил болчиж уулзая гээдугааг энэ дашрамд зарлаал авы) миний халтар нохойд уруулаад сүйд болжүлээ, хөөрхий. За тэрч яахуу, тэгээл бодоод байхад би их амьтан тэжээмтгий хүүхэд байжүлээ. Тэднүүсээрээ өшөөт хүмүүсээ хорлуулаал, ай даа, араатны хаан шахуум байсым дагуудаа. Сайхан нас шүү. Тагтаа тэжээлгээл загнадаг Должид гуайн гшэр дээр баалгаал, туулай тэжээгээл шөрмөс Дорж гуайн (багачуудад Чихддэг нэрээрээ алдаршсан) ногоог идүүлээл гэхчилэнгийн партизаны үйл ажиллагаа хийж байж гэснээс нээрээ энэ бичлэгээ "Өвгөн партизаны яриа" гэдэг байж. Хайрын тухай ярьж байлуу, аа тийн тэгээл бодоод байхад хайраа гэдэг чинь УХААРЧ ДАСАХЫН нэр юм дагуудаа.

Эсвэл УУСАХын нэр ч юм уу.

Хайр майр гээл армаантагласан чинь хөөрхий муу самганыгаа санаал явчлаа шүү, за даа би ч самганаасаа илүү халаасан охь, халуун цай, тавагладаг мах, дулаан үгэнд нь дурладаг болоод уджына доо гэснээс дүү нар гэгээн захидал гэсэн гарчиг хараад орж ирсэн бол нэг гэгээн захидал тэрлээд өгчий хөөрхий.

Учралт чамдаа, ургаа модны дээгүүр, үүлсийн доогуур, уяран дурлав, уулгалан зөвшөөрөөч, учирлан гуйя, надтай найзлаач, нам үнсэлдэе, нар шингэсэн хойно хойд жалганд уулзая, тамхины галаар дохио өгөмз, дулаахан зузаахан дээл бэлджугаарай цэг гээл өгчдөг байлаа ш д ах нь. Мод үүл хоёрыг оруулдаг нь бас их учиртайм шүү дээ.

Сэтгэгдэлүүд:

1. монголхүү | 2008-09-23 12:57:33
Ха ха нээрээ багадаа мөн ч их нааж билээ. хөгшин ээж минь халуун цай бариад ирж яваа нь одоо ч тодхон байна даа
2. bubee | 2008-09-23 13:07:49
kkk... tegeed ter jalgand uulzsanii uiliin ur gej laitai biz...
3. cacharel | 2008-09-23 13:08:02
Хэний та ингэхэд.Бичлэгийн хэв маяг нтр нэхххх танил гээл үүү
4. Harnuud_Chonos | 2008-09-23 13:16:58
монжоолой хүү юу наасын, яасан наалддаггүй эдэв ьэгэж олон нааж байхад, чи ер нь цавуугаа солиод үзэхгүй дээ. Муу ээжийгээ нааш цааш цай зөөлгөж байхаар.

Бүбээ үр хураадаг хүн үү?
Хэхрэл минь агааг нь Чононгоо гэдийн.
5. cacharel | 2008-09-23 13:18:45
Юки анаа айн өрөнд оркуу гээл өөр нэрээр ороод байгаам бишэээз.Хэхэхэ
6. Harnuud_Chonos | 2008-09-23 13:30:49
Юки аниа нь хэлээ зажилж ярьдаг аа БИ БОЛУУЛ хэлээ хүлхэж ярьдаг хүн дээ. Тэгээд ч агаа нь насаар хамаагүй хөгшин хүн. Харин Хэхрэл дүү алдарт блогчинтой зүйрлэсэнд талархая.
7. монголхүү | 2008-09-23 13:33:23
Бага байхад дээрхи цасыг нь долоох гэж байгаад л хэлээ наахгүй юу ха ха
8. cacharel | 2008-09-23 13:35:45
Хахаха гүүү ш д хэлээ зажилдгүүү ш д .Гэхдээ л адилхавтар л юм байна хэхэ.
9. Harnuud_Chonos | 2008-09-23 13:52:44
Монжоолой хүү минь ах нь бүүр тийм багаасаа архи уужээсийм байх гэж бодсоныгш яана. халуун цайгаар шараа тайлдаг байсым байхдаа ч гэж хадуурчийх шиг.

Хэхрэл минь ахдаа ирж үлгүүл. Ах нь сахалтай гошуугаар нимгэн шар арьсыг нь зумартал үлгээд өгий.
10. bubee | 2008-09-23 14:06:46
huraaj tsugluulj arvijuulah yu l bn bugdii ni huraana shdee...
11. amor | 2008-09-23 14:20:06
сайнуу?? уугаад л алга болчихохсон юм бна ш дээ.
архинаас гарсан уу?
нам үнсэлдээд байхдаа яахуу дээ..
12. cacharel | 2008-09-23 14:28:08
Исто тиймийм байхгүй.
13. Harnuud_Chonos | 2008-09-23 14:31:31
Хураагуур Бүбээ гэдийм байш д чамайг тээ.
Ай Амор минь сайханзусаад, сайхан намаржиж байна уу? Танайх өвөлжөөндөө буувал хэлээрэй, би очиж бас нам үнсэлдэж үзүүлэмз гэснээс балга юм байгаам уу?
14. Монгол Зон | 2008-09-23 14:44:02
shiruun dardag gartai adil nohoi yu ene chin. umgar nuhtei yum uu getel unjsan hoshuundaa baavaitai geheer ?
15. erhtsas | 2008-09-23 14:47:29
Өө Дарь эгээ камер өгөөд хуруугаа харуулсан, тэр хүнтэй хатуу яринаа.кккк

Нэг л их хайр байсан чинь та нээрээ толгой эргүүлээл дагуулаад гүйчих хүн юмаа.
16. galavsai (зочин) | 2008-09-23 15:10:51
chi ch bas muuhai haduurdag boljeedee yaanz ni
17. bubee | 2008-09-23 16:10:27
ydaj arvijuulagch geech dee... huraah, tsugluulah, arvijuulah geed goe goe ugiin songoltuud ogood bhddaa...
18. mami | 2008-09-24 03:14:44
вхахахах нэр бол бээнөө бэээнө.. гэртээ хариач.
19. Болжмор | 2008-09-24 12:36:47
хахаха....харагдахгүй байж байж истоо нэг нам авлаадаа харин ч нэг...яадаг гэнэ үү тэр хайр...хайн...хэхэ
20. Вафль | 2008-09-24 16:27:55
захиа атгасан күүхэн арын жалганд зоолттой биз... хэг хэг.

хүлээж ядаад буцдаг байсан даа хя хя
21. itrue | 2008-09-25 10:06:01
Ха ха би бас олон дахин хэлээ наагаад хаясаан охин юм байж...
Дээр нь суугаад гулгадаг нэг тахир төмөр байлаа штэ тэрийг хэлэндээ наагаад тэр чигт нь санжигнуулаал уйлаад гэрлүүгээ гүйж гүйж орсон ээж минь бүлээн цай цутгаж байж салгаж авч байж билээ...
Хайраа гэж...
22. Nini | 2008-09-25 22:08:56
ха ха ха. Харагдчилаа байна

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.