2008-09-22 11:21:03
Аа бас айхтар даваа байжүлээ гэснээс зарим айлын авгай нар уулга алдахдаа хэлдийн, одоо ч тэгээд сайхан уулгамч айлын авгай байхаа байж дээ. Нээрээ залуу байхад ч сайхан сайхан айлын авгай байдагл байсым даа. Худаг дээр гучин лиатрын ховоогоор өдрийн тал ус татаж хэдэн зуун хонь ямаа услачаал, юу ч болоогүйм шиг инээд алдаад зогсжээгаа хүүхэнтэй хээр таарахаар мөн ч аатай сайхан шүү.
Нөгөө муу тэргэнийхээ халсан усыг худгийн цэв хийтэн усаар сольж аваал, хүүхэнтэй хэдэн сайхан мааз үг сольчоол гэрээд нь очоод хоол хийлгэж идээл, үдийн наранд цохиулуул цохиулчаал гэснээс үдийн нар гэж мөн айхтар халдаг эд байжүлээ. Маны багад мөн айхтар халдаг байсан сан. Хэдэн муу тугал бяруутай хөөцөлдөөл хашин гэж жигтэйхэн муу яндан цагаан морь уначаал үзээд явдаг байжүлээ. Тэр нарны халжугаа гэж, бодоод байхад дэлхийн дулаарал л эхлэж байсым шиг байгаан. За тэр ч яахуу, ойрд нихх юм бичээгүйм байж сав л хийвэл амаа авч давхидаг морь шиг кийбордоо авч давхичих гээл...хадуурчийна гэснээс нээрээ утасгүй хулгана, кийбоордтой болцы шүү дээ. Жорлондоо сууж байгаал бичжий ш д, гэвтжийгаал тааз харж байгаал бичжий ш д бүүр дэлгүүр орохдоо авч гараал бичээл бичээл...хайн тэгдэг бол бас сайхнаа, толгойд оронгуут л буулгаа буулгаа явчихна бай ш д. Апчи апчи...Хайнгайн даваа гэж. Муу блог маань бүүр тоосонд даруулчиж. Тэгжугаал нихх түүх мүүх эхлүүлснээ дуусгаадхымсан даа гэснээс би нээрээ зунжингаа юу хийснээ ярьж өгөх үү.
Наадам болсы ш дээ тээ, гол молын эргээр эгэл түмнийхээ адил шороо тоосондоо гутгалдаал, гашуун нясуунтайгаа нөхцөөл тэгээл өнгөрсөн. Наадмын дараа намар гэдэг билүү, миний хувьд жинкэн зун эхлээл, амралтаа аваад эхнэр хүүхдээ дагуулаал нутаг явсоо. Сайхан тоосорсон замаар дэгэж дэрвэж доргиж дондгонож явсаар нутгийн дээс алхаал, төрж мөрсөн өвөлжөөн дээрээ хөрвөөгөөл, баахан аргал хорголд будагдаал, эхнэр угаалгын нунтагтаа харамсаж шогшроол, тэгээл уусан. Нэг мэдсэн ажилд орох өглөө болцон байсы ш д. Ажилдаа ирээл амралтаа тэмдэглүүлжийна, амралтаа тэмдэглүүлж амжаагүй гээл уусан. Нэг мэдсэн эхнэр үглэжий шүү. Зун дууслаа, нүүрс мүүрс, хүүхдийн гутал гувцас гээл, ядаж ах хөдөөнөөс ирэх нь ганц шил юм авхийнсан гээл, тэхээр нь л сүүлийнх нь өгүүлбэрт нь дэмжсэн санал өгчий гэсэн гараа өргөж дийлэхгүй болсон байгаагаа ухаарчүлээ. Одоо болсоон хө. Архийг бүрр больцон.
За тэгээл зун дуусаж намар эхлэсэн, зугаалга өндөрлөж архинаас гарсан, дараа зун хүртэл баяртай зуншлага архидалт хоёр мину зээ гэснээс намар юу хийжугаа, хийх гэжугаагаа ярьж өгөх үү.
Энэ намар чинь их гатуурлын эхний жил ш д. За болилоо, яаг буудуулах гэжий шд. БООЛКУУ ШҮҮ. Исто үг алдаж болкуу гэжугаа. Гэхдээ байнаа, энэ жилээс манай улс улс шиг улс болохын эхлэл тавигдана гэж найдажугаа. Чухам тиймээ? Нүүрс Бэнзээн нтр химдарчуул болоол явчихна. Гүү тэгээд Хямдхан нүүрс бэнзээнтэй улсыг хөгжилтэй гүрэн гэдэг ч юм уу гүү ч юм уу... Хангайн даваа.
Та нар юм хум үзэж уншжы. Тэр кээмбрижийн толь дээр тэгсэн байна гэжий ш д, зуд, гэр гэдэг хоёр үг энглиш үг болсон гэнээ. Болжийна тээ. Англи хэл баян л гэдэг монгол хэлнээс үг зээлджийхийг бодоол үз. Хариуд нь бас хэдэн үг англиас бас гитдаас эсхүүл өөр улсуудаас авкүү бол нөгөө үндэстнээ гомдооцон болчноо. Хүүхдээ аваачаад өсгөжээгаа хэд маань энэ талаар бодцон л байгаа даа. Удахгүй бүх монгол үг энглиш болчуул, эсхүл гитад болчуул тээ? Амар ш д, шуу шуу ГАДААД МОНГОЛООР яриа яриа явчихна бай ш д. Аа бас дэмий ч юм уу, нууж хааж шивнэлдэх гэж...Хангайн даваа.
Заа болий, АЛСЫН ЗАЙН УДИРДЛАГАТАЙ АМЭЭРИХЫН кийбоордны батрээ дуусах нь байна. Сий юү оол.


Сэтгэгдэлүүд:
Хангайн даваа сайхан гээл дууслаа даа
Энэ Битминий айхтар гэж.
Англи хэлэнд а үсгийг э гэж унш гэдэг гэсэн тээ. Балай хэл шүү э нь ч ээгээрээ а нь ч э гээл.
Сэтгэгдэл үлдээх: