Миний түүх №2

Өнөөдрийн энэ сайхан өдөр өлзий гэрэл түгсэн өнгийн орчлон дээр Монгол хэмээх ахуйд амьдран суугаа маань юутай бахтай, намайг хүн болгон төрүүлж өсгөсөн ээжий аав, өвөө эмээ, тэдгээрээс улмаа дээшлэн өвөг эмэг нарынхаа түүхийг товч хураангуй хүүрнээдхэе байз. Өвөг удмаасаа үр хүүхдээ хүртэл тоочоол явчий гэсэн айхтар урт юм болж амьтан залхаачих вий гэж бас айх юмтай боллоо. Гэхдээ болох байхоо, нээснээс хойш айлчилсан улсын тоог хараад ах хүү нь жижигхэн хөөрлөө. Билаазны үрүүл мушгихаас өөрийг хийгээгүй хүнд юуны сонин содон хүүрнэх авьяас байх билээ.
Тэгэвч хүн гэдэг хөрстөд ирсэн нь үнэн, хөрст дэлхий нь үнэн, амьдрах хугацаандаа алалдах нь үнэн, эрт орой буцах нь үнэн гэж байдгыг гэрчлэн уртаас урт түүхийн шар хуудас ард минь шаргалтан, урд минь гэрэлтэн байнам. Түүнийг үнэн зөв ойлгож, оносонд нь хийрхэлгүй бахархаж, алдсанаас нь суралцаж алхаагаа жигдрүүлж явах ёстой гэнэ лээ. Тиймээс ч би бичлэгээ түүхийн хүрднээс өөрийн сонссон, ойлгосон хэмжээнд өгүүлж суунам. Бурууд үзэгдэж, бузар халдаахааргүй л болов уу. Хамаг Монгол хэмээх үзэл санааны төлөө амиа, нэг насаа өргөсөн өвөг дээдэс мину зээ.

 

Тавдугаар үе өвөгийн түүх

1434 онд  Ойрдын Чорос овогт   Баттула Чинсаны хvv Тогоон Монгол орныг дахин нэгтгэв. Тогооны хvv Эсэн бvх Монголын хаанаар тодроод зогсохгvй Манжийг эрхэндээ оруулж, Бээжинг довтолж (1449), Мин улсын хааныг нь олзоллон авч хонь хариулуулан зарцалж байлаа.  Хэдэн жилийн дараа (1453 орчим онд)  Баруун Монголд  иргэний дайн эхэлж, 1455 онд  Эсэн хаан эрсэджээ. 1463 онд Мандуул хаан ширээнд суув. Тэрээр  2 хатантай байв. Нэг нь Тvмэд аймгийн  Энгvд отгийн ЧоросБай овгийн   Тємєр-Чинсаний охин Мандухай, нєгєє нь  Ойрдын Бишрэлт Тайшийн охин  Юнгэн.   1467 онд Мандуул хаан 42 тойдоо нас барав. Тvvнд ширээ залгамжлах нуган vр заяасангvй...
Аг
ь баржи жонон  хаан ахаасаа урван баруун Монголд дагаар орсон байна. Гэвч "найдваргvй хvн,  тєрлєєсєє урвагч" гэж vзээд Ойрдууд тvvнийг  нэгэн чуулган дээр  хєнєєжээ. Агь баржи жононгийн хvv Хар учиг  тайжийн  гэргий Алтан нь Эсэнгийн охин байв. Алтанаас хvv тєрсєн нь ирээдvйн Баянмєнх  хаан байлаа. Баянмєнх хаан 3 жил тєр бариад Еншєєбvv аймгийнханд дээрэмдvvлж, амиа алджээ.

Баянмєнх хаан багадаа  Урианхайн Шигvшигийн гэрт хоргодож байхдаа тvvний охин Сихэртэй танилцжээ. Хожим  Сихэр  хvv тєрvvлсэн нь ирээдvйн Даян хаан Батмєнх байлаа. Сихэр Ойрдын Мэл тайшид олзлогдож эхнэр нь болжээ.  Сихэр хvvгээ балгачны Бахай нэрт хvнд єгєв. Бахай хvvхдийг маш муу тэжээхэд нь Тангадын  Тємєрхадаг гуйж vзээд єгєхгvй болохоор нь хvчээр булааж авчээ.  Тэгээд бэтэг євчнийг нь эмчилж, тордож, тэнхээ суулгаад 6  нас хvрмэгц нь Мандуул хааны бэлэвсэн эхнэр Мандухай  хатанд хvvг єгчээ. 1470 онд Мандухай хатан Батмєнх хvvг их хаанд єргємжилж, єєрєє их хатан нь болов.

Батмєнх болон Мандухай сэцэн хатан хоёрын дундаас  7 хvv тєржээ. 1482 онд Улсболд, Тєрболд ихэр тєрєв. 1484 онд Тєрєлт (охин), Барсболд ихэр тєрєв. 1490 он хvртэл хvv Арсболд болон Ачболд, Очирболд ихэр тєрєв. Хожим  Арболд тєрєв.

Даян хаан Хятад руу амжилттай довтолж (1517-1523 онуудад) Бээжин орчим хvрч, 1532 онд Хятадтай энхийн гэрээ байгуулж байжээ. Батмєнх Даян Хаан болон Мандухай Сэцэн Хатан  нар  тарж бутраад байсан Монголчуудыг  дахин нэгтгэж чадсан бєлгєє. Зvvн Монгол доторхи єрсєлдєгч Хасарын удам,  тvvнчлэн  Баруун Монголын дайнч  Чорос овгийнхний хvчийг сулруулж, Чингисийн удамын Боржигон овогтны ноёрхолыг дахин сэргээсэн амой.

Энэ үед миний бие арьс элдэж хэд гурван зоос олж, түүгээрээ амиа зогоон айлын хооронд Билаазаараа тоос манаргасан нэгэн байлаа. Хаа очиж хатан Сихэрийг олзлогдох шөнө Билаазыг минь авахаар хулгай ирэв хэмээн буруу ойлгож, харанхуй шөнө олон баатрыг танилгүй баахан эрэлхэг байлдсан тул, удаах өглөө нь намайг Мэл тайш өөрийн албанд чамин үг, амтат хоолоор урвуулан татсанаар Мэл тайшийн арваны дарга болсон бөлгөө. Гэвч угаас идэх уухын донтой, түүнийг нь хангаж хүчрэх амьжиргаа ховор тул цэргийн гал тогооноос салдаггүй, дүрэм зөрчиж болохгүй газар хөнгөрсөн хэргээр арваны даргаас буун энгийн цэрэг болсноор зүдэргээт жилүүд минь дахин үргэлжилсэн билээ. Гэхдээ Даян хааныг ширээнд залсан найр хийгээд Мин улсыг өвдөг сөхрүүлсэний найр зэргийг хүртэл миний бие амь тэсэн гол зогоож үе үеийн  найрын цэгээнээс хүртэж явсаар Билаазныхаа моторыг цохиулсан жил хөгширсөн ясаа хэврэгийг мартан уг моторыг солихоор өргөөд дахин хорвоогын нарыг үзээгүй юмаа.


1604-1634 онд Монголын төр тэргүүлж байсан Лигдэн хутагт хаан Монгол улсын ирээдүйн хувь заяаны асуудал шийдэгдэх болсон Монголын түүхийн ээдрээ түвэгтэй хямралт цаг үед Монголыг нэгтгэн захирч, улс төрийн эв нэгдлийг сэргээх, улс орныхоо тусгаар тогтнолын төлөө Зүрчид буюу Хойд Алтан улсын түрэмгийллийг хорь шахам жил тууштай эсэргүүцэн тэмцэж явсан Чингисийн угсааны хаан билээ.

Нурхач баатар (1575-1626) манж аймгуудыг 1616 онд нэгтгээд Монголын Лигдэн хаанд захидал илгээж, нийтийн дайсан Мин улсын эсрэг хамтарч дайтахыг санал болгосноор Манж Чин улсын түүх эхэлсэн гэнэм. Хойд Алтан улс богинохон хугацаанд хүчирхэгжиж, хөрш зэргэлдээ Монгол, Мин улсуудын нутгаас өөртөө нэгтгэж, авах зорилгоор байнга дайн өдөөх болсон нь Монголын тусгаар тогтнолд бодитой аюул учруулж байсан юм. Үүнээс гадна Монголын зүүн захын зарим аймгийн ноёд Хойд Алтан улсад сайн дураараа дагаж орох болсон явдалд Лигдэн хаан ихээхэн дургүйцэж, тэдгээр ноёдыг янз бүрээр залхаан цээрлүүлэх болсон байна. Гэтэл Хойд Алтан улсын хаан Нурхачи өөртөө дагаар орсон монгол ноёдтой хамтарч Лигдэнг эсэргүүцэн дайтах болжээ.

1626 онд Нурхачийг түүний хүү Абахай хаан (1592-1643) залгамжилж, Лигдэнг өөрийн талд оруулахаар чармайж байв. Лигдэн хаан 1631 онд Манжийн эсрэг дайтан эхэлж, нутагт нь гүн давшин орсон боловч 1634 онд Манж ба түүний холбоотон монгол тайж нарын цэргийн нэгдсэн хүчинд цохигдожээ. Манжууд Хөх хотыг эзэлж, 1636 онд Манжийн Абахай хаан өөрийгөө бүх Монголын хаан өргөмжилж, улсаа "Чин гүрэн" хэмээн нэрлэжээ.

Абахайд ялагдсан Лигдэн Монголын баруун өмнөд хязгаар Хөх нуурт очиж бэлтгэлээ базаан Абахайтай дайтахаар яваад 1634 онд өвчнөөр нас баржээ. Лигдэнгийн дараа түүний хоёр хатан, хоёр хөвгүүн Абахайд дагаар орсны сацуу 1636 онд Монголын өмнөд хэсгийн ноёд Абахайг өөрийн эзэн хэмээн зөвшөөрч Хойд Алтан улсын харьяанд дагаар оржээ. Хойд Алтан улсын түрэмгийллийн эсрэг Лигдэн хааны тэмцлийг Монголын ихэс дээдсээс хамгийн идэвхитэй дэмжсэн ноён бол Цогт хунтайж байсныг зохих эш сурвалжидууд гэрчилдэг. Лигдэн хаан нас нөгчиж, өмнөд монголчууд бүгдээрээ Хойд Алтан улсын эрхшээлд орсон боловч тэдний зарим нь улс орныхоо тусгаар байдлыг хэвээр нь хадгалахын төлөө олон жил тэмцэж байв. Тухайлбал Лигдэнгийн бага хүү Абанайн манж хатнаас төрсөн Бүрни, Лувсан нар Манжийн төрийг эсэргүүцэж бослого гаргасан боловч хэт давуу хүчинд ялагдаж 1675 онд цаазаар авхуулсан билээ.

Лигдэн хаан шашны талаар баримтлан хэрэгжүүлсэн бодлогынхоо хувьд өмнөх хаадаасаа хэд хэдэн зүйлээр гойд ялгардаг юм. Тухайлбал тэрбээр буддын шашны их хөлгөн туурвил 108 боть Ганжуурыг монгол хэлнээ орчуулж, алтан үсгээр барлуулсан ба Хубилай хааны зарлигаар мянган лан алтаар бүтээсэн Махагала бурхныг Монголын нийслэл Цагаан хотод залж, алтан дээвэрт сүмд байрлуулсан зэрэг нь монголчуудыг буддын шашны далбаан дор эвсэг найртай байлгахыг хичээж байсны нотолгоо юм.
Лигдэн хутагт хаан бол Монгол төрийн нэгдлийг задраах гэсэн дотоод, гадаадын хүчний эсрэг шийдэмгий тэмцэж, олон жилийн турш уламжилж ирсэн үндэсний соёлоо дэмжин хөгжүүлж, Хубилай хааны үеэс улбаатай хос ёсны сургаалыг үргэлжлүүлж байсан, тууштай эх оронч, улс төр соёлын томоохон зүтгэлтэн хүн байсан юм.
Алтан ургийн бүх хаадын дотроос Лигдэн хутагт хаан шиг хүнд хэцүү нөхцөл байдлын дунд гуч гаруй жил төр тэргүүлсэн нь үгүй билээ.

Эдгээр үйл явдал өрнөж байх он жилүүдэд миний бие дуган бараадсан лам болохоор шийдээд нэгэн сүмийн балинч хийдэг байлаа. Гэвч төрлөөс төрөлд минь салахгүй эргэлдэх идэхийн их хүслэнд автаад ном гүрэм ч олигтой сурсангүй, хоол болон хоол болж болох хэдэн зоосны тухай өдөр шөнөгүй бодон явсаар нэгэн намрын хүйтэн орой худгаас ус авахдаа хүндийн жингээ буруу тооцоолон (өдөр нь хоол идээгүй байсан тул) том толгойндоо дийлдэн гүн худгийн ёроолд унаж амь гээсэн бүлгээ. Харамсмаар амьдарсан он жилүүдийг халаглаад буцааж болохгүйн адил урьд гээснийг хожимд санан, өнөөдөр олдсон завшааныг эс алдахуйн их утгад барин
АЛИВАА ЗҮЙЛИЙГ ЗОХИХ ОРОН ЗАЙД НЬ ЗОХИХ ЦАГТ НЬ ГҮЙЦЭЛДҮҮЛЖ ЯВАХЫН ҮЛГЭР үзүүлэн миний бие өөрийн түүхийг та бүхэнд өдөр өдрөөр дэлгэх ажгуу.



Бас ажгуу мажгуутай, За өнөөдөр харин ч нэг их зүйл бодож, нээх энэ тэндээс мэдээлэл хусаж нийлүүлж базаж, ус ч гаргалаа, хөлс ч гаргалаа.  Одоо амарсугай. Маш сайн магадлан уншаад маргааш өдрийн нарнаар уулзая...хрхрхрхр

 

Сэтгэгдэлүүд:

1. Бөөсхөн... | 2008-04-29 21:02:16
УАЗ-тай залуу ч ээмэр байна доо минийхээр нэг шагайгаарай
2. enxee0102 | 2008-04-29 21:35:24
Хамаг Монгол хэмээх үзэл санааны төлөө амиа, нэг насаа өргөсөн өвөг дээдэс мину зээ. bicheed baigaarai uaztai zaluu min
3. yavsio | 2008-04-30 01:25:58
УАЗ-тай ахыг хээгүй гүндүүгүй /жаахан маанагдуу хихи/ Монгол эр гэж бодсон чинь мань хүн анхны төсөөллөөс андуурагдаад ирэв. хэхэ.
4. huhtolbot | 2008-05-01 22:00:16
энэ чинь харин инээмээргүй бичлэг байна даа
5. tagnai (зочин) | 2008-05-02 18:58:46
Батмөнх даян хааны хавьцаа түүхийг нэлээд нарийвчилсан байшүү. Шимтэн уншив.
6. mami | 2008-05-14 04:40:30
хөөөөхх мөн лут хүн эээ..энэ агаа
7. Вафль | 2008-09-23 10:59:16
Хамаг Монголын түүхт хүмсүүд тантай барьцдаг байх нээ, ха ха
8. хэн ч байж магадгүй (зочин) | 2008-10-11 23:17:15
Эрхэлэгчийн шийдвэр: Энэ нөхөр УАЗ-тай залуу олон олон хүний элэг хөшөөж аминд нь халдах терор хийх санаатай байгаа нь хийсэн бичлэг болгоноос ил харагдаж байгаа тул Авга ах Семд нэн даруй мэдэгдэж Гуантомоо руу даруй илгээх нь зүйтэй болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.