Миний түүх №1

Өндрөөс өндөр өвгийн түүхээс эхлэн өөрийн нэгэн биеийн түүхийг тоочсугай.

Өндөр өвөгийн минь түүх

МЭӨ 170-д онд шиг санагдаж байна Моодон хэмээх өндөр өвөг маань төрсөн юм. Одоо ч тэгээд хуучны монгол нэр ул болоод санах хүнгүй болж дээ. Эртүүд Гуларанс хэмээх нэртэй хүнийг та Түүрх хүнэ юм уу гэжийлээ ш д нэг хүү, болохгүй шүү (ДиЗимэний өнгөөр хэлэв). За тэгээд өндөр өвөг маань төрсөн үе болуул нээх сонин биш, нэг тийм улс гэр дөнгөн данган бүрэлдэж буй тараг шиг байсан үе байсан юм. Жаахан харгис хүү байсан даа харин, өндөрийн өндөр өвөгийг улс гэр эхлүүлэн төвхнүүлсэн гэлгүй харвацан ш д, төр төмөр нүүртэй гэж. Гэхдээ гомдолгүй ээ. Энэ үед би бас харвалцаж л явсын. Өвөг маань түүхэнд “ураг найрамдлын гэрээ” гэдгээр монголчуудыг (энэ үед Хүн гүрнийхэн гэгдэж байв) ихээхэн найр хурим хийж хөөргөсөн (дов газар тэгширтэл бүжихлээр бөөр доргидым билээ ш д, ах нь тэгээл бөөрөөр явсын ш д), дотор газрынханыг нааш харуулж инээлгэж, цааш харуулж уйлуулж явсан баатар том өвөг минь билээ.

 

Удаахь өвөгийн түүх

Манай удам өргөжин томорч Хүн улс хүчирхэгжин баяжихын хирээр зан ааш нь эвдэрцгээж Умард, Өмнөд Хүн хэмээн хоёр хуваагдав. Өмнөд Хүн улсын хаан /шаньюй/ нь хятадын Хан улстай хавсайдан, Умард Хүн улсын эсрэг тэмцсээр тэднийг бут цохин умард зүг хөөжээ. Хөөгдсөн Умард Хүн-чүүд Евроазийн уудмыг туулан, Скиф, Алан болон Готуудын үй олон хүчирхэг дайчин аймгуудыг ялан дийлж явсаар Европын гүнд очиж тогтов. Энэ үед би эргэн төрж тэнд Атилла хэмээх өвөгтөө зүтгэж явсан юм. Гэхдээ энэ үед ч би удаан амьдраагүй бөгөөд нэгэн удаагын Гот аймагтай хийсэн тулалдааны үер гэдэс базлаад бутан дунд сууж байтал тэнэсэн суманд өртөн харамсалтайгаар эрт амиа өргөсийм. Харин Атилла өвөг маань үлдсэн улсыг нэгэн гарын дор нэгтгэж, хүчирхэг Ромыг чичрүүлж асан билээ. Ром гүрнээс татвар авч, элчин хийгээд жанжидыг нь сөхрүүлж явсан өвөг минь Ромтойгоо хэт ойртож нөхөрлөсний улмаас ч болсон уу, их соёл иргэншилийн нугалаасанд ч даруулсан уу урт наслаагүй хэдий ч дэлхийн түүхэнд нөлөөлсөн 50 шилдэг жанжны нэг болон бичигджээ. Умард Ромчуудтай өнөөгийн Францын өмнөд хэсэгт буй Каталуаны талд хийсэн тулалдаанд нь хоёр талаас нийтдээ сая орчим хүн оролцсон гэгддэг бөгөөд энэхүү тулалдааныг түүхэнд “Ард түмнүүдийн тулалдаан” гэж нэрлэсэн байдаг. Удаах өвөгийн минь түүх ийм бөлгөө.

 

Гуравдугаар том өвөгийн түүх

Хайду гэж сайхан хєвvvдтэй хан байлаа, тэдгээрийг тоочвоос айхтар ууртай хэрцгий Байшинхор догшин, уян зөөлөн Чирхай лянхуа, бага балчир Чаужин ортагай гурав ажээ. Тэрхүү Байшинхор догшны удам л юм байгаам даа маниус чинь. Дээд өвгөө хөөж үзэхлээр л нэг их догшин хэрцгий дайнч байлдаанч, хоорондоо эвгүй улс байдаг маань ч энэ шүү дээ. Байшинхорын хєвvvн Тумбинай сэцэн гэж сайхан ном уншдаг, номын санд суудаг хүү байлаа. Тумбинай сэцэний хєвvvн Хабул хаан Сэмсэчvлэ хоёр юм. Энэ үеэс Хамаг Монголын түүх эхлэх бөгөөд Хамаг Монголыг Хабул хаан захирч байв. Хабул хаан долоон хєвvvнтэй атал авга ах Сэнгvн билгийн хєвvvн Амбагайг хамаг Монголын хаан болгохоор хэлсэн ажээ. Хөөрхий Амбагай татартай зөөлөн бодлоор дайтаж, хуримлах мэтээр талдаа татах гэж яваад мэхт татаарт баригдан улмаар дотор газар хүргэгдэж цовдлуулан үхсэн түүхтэй хэдий ч урд газартай дайтах өсийг улмаа зузаалсан билээ. Хабул хааны хоёрдугаар хүү Бартан баатар, Бартан баатрын дөрөвдүгээр хүү  Есvхэй баатар бvлгээ. Хабул хаан Хамаг Монголыг Батачи хааны санасанчлан нэгтгэж, мөн үр удам дундаасаа сэцэн сэргэлэнг нь сонгон хаан ширээг залгамжлуулсан, их хааны дээд өвөг гээд олон гавьяатай төрийн нүүр болсон дээд өвөг минь билээ.

Харин миний түүх энэ үед ямархан хувь зоихолтой байв гэвэл:

“Одтой тэнгэр орчиж
Олон улс хямралдаж
Орондоо унтах завгүй
Олзлолдон булаалдаж байна

Юу болж байна энэ чинь яаж амьдарахын
Хөрст дэлхий хөрвөж
Хөвчин улс хямралдаж
Хөнжилдөө унтах завгүй
Хөнөөлдөн тэмцэлдэж байна

Юу болж байна энэ чинь яаж амьдрахын” хэмээн шүлэглэн ипап дуулж цэргүүдийн санаа сэтгэлийг хямраасан хэргээр цаазлагдаж байсан байгаан.

 

Дөрөвдүгээр том өвөгийн түүх

Есvхэй баатар Амбагайн өшөөг авахаар хоолой сайт Хотул хааны үйлсийг дэлгэрүүлэн зүтгэж арван гурван удаа цус асган тэмцсэн хэдий ч хоёр монгол аймгийн алалдах шид хийгээд хүч омог адил тул дийлж гавьсан нь үгүй. Нэгэнтээ ихэд дийлж татаарын Тэмvжин-vгэ. Хори-буха зэргийн татаар хvнийг барьж ирэхэд  жирэмсэн байсан Єэлvн vжин, Ононы Дэлvvн бодог гэдэг газар хүү тєрvvлжээ. Татаарын Тэмvжин-vгээг барьж ирэх цагт тохиолдож  тєрєв гэж Тэмvжин нэрийг єгчээ. Энэ их хүний түүхийг дэлхий мэдэх тул энд зогсоё.

Харин энэ их хүнийг алдарын зэрэгт хүргэхэд өрсөлдөж хурцалсан бас нэгэн их хүний төрсөн түүх нь: Бодончар мунхаг ч гэдэг, мэргэн ч гэдэг өвөг маань нутаглаж асан газрынхаа хүн зоныг эзэрхийлэн захирч явахдаа нэгэн жарчиуд аданхан урианхай овгийн  жирэмсэн эмийг хатан болгон авчээ. Тэр жирэмсэн эм Бодончарт ирж хєвvvн тєрєв. Тvvнийг харь овгийн хєвvvн гээд Жажирадай гэж нэрийдэв. Жадаран овог ингэж үүсчээ. Тэр Жажирадайн хєвvvн Тугудай, Тугудайн хєвvvн Бури-булчиру, Бури-булчиругийн хєвvvн Хар-хадаан бvлгээ. Хар-хадааны хєвvvн Жамуха бvлгээ. (Жада гэдэг нь харь бусад гэсэн vгболно). Хөөрхий манай жалгийн үзэл, их хуваагдалын эхийг тавьсан Бодончар өвөг, түүний удаах Жамуха өвөгийн түүхийг ч дэлхий мэднэ билээ.

Өөрийн түүхийг энэ үед хэрхсэнийг бичвэл: 1160 оны хавар юм уу даа тал хээрээс хүн тээвэрт бөөнөөрөө гарсан санагдана. Сар хүрэхгүй хугацаанд өмнө зүг Хөх нуур, Улаан хад, цаст Хималай, Балба Нүд, Би төлөг намхан, Тайл анд минь, Лаа урс, Гамбууш, Энд хүргэ гэдэг газрууд умард зүгт Хар далайн чинад Гав гиаз, Гив чиаг, Гөрд, Ар мянга, Ор ус уу, Поольдчы, Соль яв ян гээл жаахан хазайгаад Ар ав, Бэрс гэх мэтийн хүртэлх өргөн уудам нутгийг ээлж дараалан монгол газар угсарсан Билаз машааны мөрөөр дарж дугуйн нөхөөсөөр тамгалсаар дөрвөн зүг, найман зовхисыг нэгтгэн хураасан их аян замын тэмдэглэл бичсэн юм. Үзээгүй гадаад хүүхэн, амраагүй далайн эрэг ч гэж байхгүй болж билээ. Гэвч цаашид энэ аянг үргэлжлүүлэхэд хөгшин миний насан зүг доройтож хойчийн үр удамдаа өвлүүлэх гэтэл надад эхнэр байсангүй ээ, тэгэхлээр хүүхэд ч бас байхгүй байсан гэсэн үг. За тэгээд эхнэр авч амжилгүй Бэрс газар хийсэн нэгэн газрын тосны эзний эсрэг дайнд амиа өргөсөн дөө хөөрхий.

 

Тавдугаар үе өвөгийн түүх

өндөр эмэг Мандухай сэцэн хатан болон өвөг Даян хаан

өвөг Лигдэн хаан

 

Зургадугаар үе өвөгийн түүх

Автай сайн хан өвөг , Занабазар богд өвөг,

Долдугаар Богд өвөг, Сайн ноён хан Намнансүрэн өвөг


Хамаг Монгол хэмээх үзэл санааны төлөө амиа өргөсөн үе үеийн хамаатан үеэл хаяалууд

Галдан бошгит өвөө, Амарсанаа өвөө, Чингүнжав өвөө,  Сүхбаатар өвөө, Чойбалсан өвөө, Төмөр-Очир өвөө гэх мэтээр цааш үргэлжүүлэе, маргааш болох уу даа хө.



Энэ нөгөө олон газар явсан тэрэг маань ш д. Хос хөтөлгөө Билазтай л үзээд явсын байгаан. Сайхан ч эд байсан юм, одоо над шиг зөнөөд байгаа болохоос. Хөөрхий олон ч хүүхний бөгс өөр дээрээ суулгаж үзсэн дээ (билаз маань).

 

 

Сэтгэгдэлүүд:

1. amor | 2008-04-27 13:55:30
за маргаашийг хүлээчий.........
марзан бичдэг хүн бна ш дэ
2. huhtolbot | 2008-04-27 14:01:39
Ахын түүх үнэн гайхалтай юмоо, за маргаадар уулзая
Хахаха
3. erhtsas | 2008-04-27 14:03:11
Ха ха агаа сайхан түүх болоод өвөг дээдэсээ мэддэг мундаг агаа байна шүү.Энэ машаан чинь тэгүүл их л сайхан машаан байна даа,агаа өөрөө за за.... том хүний асуудал асуух гэжийна
4. Harnuud_Chonos | 2008-04-27 14:18:16
Өө их баярлалаа шижигнэсэн хэдэн сайхан дүүтэй болж байх шиг байна. Орж ирцгээж байгаарай.
Ах нь зөнөглөн бодвоос удмын түүхийг мэдэж байх нь наанадаж авгай авахад хүртэл хэрэгтэй гэж санаад хэдэн муу сөөвгөр шар баньддаа их захидгийм. Залуудаа алдаад өөр газар үлдээцэн охин үр мүртэйгээ суулгачихгүймсан гэж бодоод, тэр ч үүднээсээ бичиж сууна.
5. Болжмор (зочин) | 2008-04-27 15:19:55
за энэ чинь харин ч нэг ороод баймаар агаагынх уу даа....маргаадар уулзий хө...
6. claus | 2008-04-27 17:55:21
Белаз хархаараал муу ах маань санаанд орхым...Тээр жил Эрдэнэт хотоор хөндлөн гулд давхиж багагүй хүнийг сандаргаж явсан хүн дээ....
7. ikuY | 2008-04-27 18:14:28
Та Батсүмбэрээс ирсэн гэлүү? Гайгүй эмгэн байна уу Гампдаа авч өхгсий...
8. Амин дэмжүүлэлт | 2008-04-28 16:39:06
Ишш Манай муу икуя л Гампд санаа тавьж самган харж явдышд.
Ижилхэн хэдэн Чавканууд нь Лийсваа чавка гээд зай бариад эхэлсэн сурагтай
Тэглээ гээд бууж өгч буцаж гишгэж мэдэх биш Нэг юм олж өгчээж санаа нь амрах юм байгаан
9. tagnai | 2008-04-28 21:27:18
заза маргаадар л ирий. 333 үеийнхээ түүхийг сайхан бичжээ агаа.
10. Anaraa | 2008-04-29 13:48:31
хамаатнууд байна ш дээ гэсэн хэхэх
11. Arima (зочин) | 2008-04-29 14:12:51
he he tanaihaar orj garch bhgui bol bolohgui nee
12. yavsio | 2008-04-30 01:28:18
УАЗ-тай ахыг уншив. Толгой дохиод гарав.
13. mami | 2008-05-14 04:35:58
хйхйхйхй энэ агаа чинь харин хамсааатан болдог байна хөөөе..

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.