"Сайхан санаа ноомэр нэг" цааш унших »
УАЗтай залуу
"Сайхан санаа ноомэр нэг" цааш унших »
Нихх мундаг нэр өгчөөл худлаа худлаа хадуурсан балайрсан юм биччихдэг энэ гарын хурууг аваад өөр сайхан Юки гээд нэг хүүхнийх шиг хуруу залгачих юм сан. За бас болкуумаа, хуруугаа кээмрээр харуулсан нь мойногым байсан гэснээс мойног хуруутай хүн сайхан юм бичдийм болуу? За тэр ч яахуу хэлээ цан долоох гэжугаад төмрөнд наацан гарууд үүнтэнэг харагддым байлээ ш д. Би ч багадаа сумын сургуулын бариулд олоон нааж явжүлээ. Хөөрхий өнгөн хөрсийг нь хуу хуу татаал гэснээс сорви нь байдаг болуу, за тэрчяахуу цайны цаг хүртэл жоол блогдоотий гэж бодсымсан. Түрүүн Гүдбаатар гэж охин (Гүд хийтэл залгихдаа л баатар хүн юмсанж дээ) орж ирээд хайрыг сачирдаж болкуу л гэжийлээ.
Нээрээ хайр гэж юумбэ дээ гээл бодлоо. Минийхээр болуул ....
Бага залуудаа нэг халтар нохойн гөлөг тэжээгээд хаа ч явсан хамт яваад жигтэйхэн дасажүлээ. Том ч болсон, намайг өмөөрнө мөмөөөрнө гэж гачин гэснээс хажуу гудамны нахиу Дэмчиг (Дэмчээг ангийхан чинь Аруу төгсөөд хорин жил болчиж уулзая гээдугааг энэ дашрамд зарлаал авы) миний халтар нохойд уруулаад сүйд болжүлээ, хөөрхий. За тэрч яахуу, тэгээл бодоод байхад би их амьтан тэжээмтгий хүүхэд байжүлээ. Тэднүүсээрээ өшөөт хүмүүсээ хорлуулаал, ай даа, араатны хаан шахуум байсым дагуудаа. Сайхан нас шүү. Тагтаа тэжээлгээл загнадаг Должид гуайн гшэр дээр баалгаал, туулай тэжээгээл шөрмөс Дорж гуайн (багачуудад Чихддэг нэрээрээ алдаршсан) ногоог идүүлээл гэхчилэнгийн партизаны үйл ажиллагаа хийж байж гэснээс нээрээ энэ бичлэгээ "Өвгөн партизаны яриа" гэдэг байж. Хайрын тухай ярьж байлуу, аа тийн тэгээл бодоод байхад хайраа гэдэг чинь УХААРЧ ДАСАХЫН нэр юм дагуудаа.
Эсвэл УУСАХын нэр ч юм уу.
Хайр майр гээл армаантагласан чинь хөөрхий муу самганыгаа санаал явчлаа шүү, за даа би ч самганаасаа илүү халаасан охь, халуун цай, тавагладаг мах, дулаан үгэнд нь дурладаг болоод уджына доо гэснээс дүү нар гэгээн захидал гэсэн гарчиг хараад орж ирсэн бол нэг гэгээн захидал тэрлээд өгчий хөөрхий.
Учралт чамдаа, ургаа модны дээгүүр, үүлсийн доогуур, уяран дурлав, уулгалан зөвшөөрөөч, учирлан гуйя, надтай найзлаач, нам үнсэлдэе, нар шингэсэн хойно хойд жалганд уулзая, тамхины галаар дохио өгөмз, дулаахан зузаахан дээл бэлджугаарай цэг гээл өгчдөг байлаа ш д ах нь. Мод үүл хоёрыг оруулдаг нь бас их учиртайм шүү дээ.
Сая ажлынхаа охинтой ийн хүүрнэлдэв.
- Хүүе, энд нэг мэссэж ирж, Хятад залуу хөдөөний айлд хүргэн орцон, хажуу толгойд нь алт ухоол байж байна гэнэ шүү.
- Зэвүүн ийн. Гэхдээ хятад хүргэн бол лайтай ажилсаг байгаа даа.
- Өө чухам, хоол хийгээл, ногоо тариал, алт ухаал...
- Лайтай аан. Муусайн тэнэг архичидаас хамаагүй илүү аан?
- Юуглээж дээ, хөөрхий муусайн монгол эрсийг юунд ингэдийн. Монгол хүн байж.
- Хүүе би монгол хүн гээл архичинтай суух алба уу?
- Өөрөөсөө л хамаарна шүү дээ, заавал архичин байх албатай юу? Залуудаа хүн бүр л сайхан амьдрал мөрөөдөнө биз дээ.
- Хүн бүр адилгүй шүү дээ. Хөөрхийс олдсонтойгоо л сууна ш д. Архичин биш ажилсаг эр нь хятад л байгааз дээ. Ер нь хятадтай суулаа гээд хятад болчихгүйм чинь. Одооны охид нөхөр хайж байхад таарах тэнцэх эр монголоос олдохгүй байн ш д. Хангалуун амьдармаар байна.
- Яавал та хангалуун байдаг хүн бэ?
- Энгийн хэрэглээгээ бодоод үзэхэд л, боловсролын төвшингээ бодоод үзэхэд л...миний хүслийг хангаад, шалгуурт тохирчих эр олдохгүй байн ш д.
- Хятадтай суусан монгол эмэгтэй монгол бишээ!
- Гуц чи.
- ....
Гоё тээ. Монгол эмэгтэй бүр ингэж боддоггүй л байлгүй. Үзэл бодлоо яагаад ингэж дэлгэх болов гээл би бодлоо. Хөөрхий эмэгтэй хүн юм болохоор хятадтай суусан нэгнийгээ өмөөрч байгаа юм байна гэж ойлоо...
"Don McLean - The meaning of American Pie" цааш унших »
Тэгэвч хүн гэдэг хөрстөд ирсэн нь үнэн, хөрст дэлхий нь үнэн, амьдрах хугацаандаа алалдах нь үнэн, эрт орой буцах нь үнэн гэж байдгыг гэрчлэн уртаас урт түүхийн шар хуудас ард минь шаргалтан, урд минь гэрэлтэн байнам. Түүнийг үнэн зөв ойлгож, оносонд нь хийрхэлгүй бахархаж, алдсанаас нь суралцаж алхаагаа жигдрүүлж явах ёстой гэнэ лээ. Тиймээс ч би бичлэгээ түүхийн хүрднээс өөрийн сонссон, ойлгосон хэмжээнд өгүүлж суунам. Бурууд үзэгдэж, бузар халдаахааргүй л болов уу. Хамаг Монгол хэмээх үзэл санааны төлөө амиа, нэг насаа өргөсөн өвөг дээдэс мину зээ.
"Миний түүх №2" цааш унших »
"Миний түүх №1" цааш унших »
Аавынхаа гэрт тогтохоо болилоо би гээл нээх эрт ганьхарсан, бодуул эмэгтэй ч хүний дуу юм шиг дуу байдаг сан. Нөхөрт гархынсаан л гээд байгаам шиг. Сайхан аятай л даа гэхдээ. Энэ дууны аяар исгэрүүлээл туужий ш д, блог нээхдээ. Анхны бичлэгийн бодол төрлөө, анхны блогоо нээлээ, анх бичихээр ирлээ хө. Гучаад жил үрүүл мушгилаа, туж л энэ дууг исгэрүүлсээр ирсэн дамшиг байгаам даа би гэдэг эр хүн.
Хэдэн хэдэн сэдвээр зэрэг яриал явчий өнөөдөртөө, цаашдаа болуул алсын замд таарсан аймшгийн болоод хөгжилтэйг хүүрний л гээд бодоод байгаа.
"Анхны юм ирлээ" цааш унших »


